Малчид эко төсөлд хоёр сая гаруй төгрөг хандивлана
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуулийн эко клубийн сурагчид “Малчны булаг” нэртэй төсөл эхлүүлжээ. Тэд сумынхаа газар нутаг дахь Нарангийн усны эхийг хамгаалах зорилгоор өнгөрсөн хавар хэмжилт хийж, тухайн газраас хэдэн айлын хэчнээн тооны мал ундалдаг, хамгаалалттай бүс болгоход хэдэн тө
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуулийн эко клубийн сурагчид “Малчны булаг” нэртэй төсөл эхлүүлжээ. Тэд сумынхаа газар нутаг дахь Нарангийн усны эхийг хамгаалах зорилгоор өнгөрсөн хавар хэмжилт хийж, тухайн газраас хэдэн айлын хэчнээн тооны мал ундалдаг, хамгаалалттай бүс болгоход хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг судалжээ. Эл судалгааг сумынхаа малчдад танилцуулж хандивын ажил өрнүүлсэн байна.
Түүнчлэн төсөлтэй танилцсан малчдаас ес нь нийт хоёр сая 150 мянган төгрөгийн хандив өгөхөөр болжээ. Мөн таван малчин “Малчны булаг” төслийн санхүүжилтийн тодорхой хувийг гурван жил дараалан хандивлахаар тогтсон гэнэ.


















