Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой

Энэ жилээс харин зүүн гурван аймгийн ноос, ноолуурыг биржээр худалдаалахаар болсон. Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой юм байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой
Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жилээс эхлэн малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа ноос, ноолуурыг биржээр худалдаалах туршилт эхэлсэн.

Энэ жилээс харин зүүн гурван аймгийн ноос, ноолуурыг биржээр худалдаалахаар болсон. Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой юм байна.

Харин биржээр арилжаалах ноолуурын үнийг хэрхэн тогтоох талаар Хөдөө аж ахуйн биржээс тодрууллаа.

Тус биржийн Арилжаа зах зээл хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Ариунбат “Биржээр арилжаалах ноолуурын ханшийг аж ахуйн нэгжүүд тогтоож, зах зээлийн зарчмаараа явна” гэсэн хариулт өглөө.

Mongolian National Radio · Малчид хамгийн багадаа 500 кг ноолуурыг биржээр худалдаалах боломжтой

Манай улсын ноос, ноолуурын зах зээл 10-11 мянган тоннд эргэлдэж байдаг. 2023 онд 34 үйлдвэр 8.2 мянган тонн ноолуур худалдан авах урьдчилсан төлөвлөгөөтэйг мэдэгдээд байгаа юм байна.

Хуваалцах