Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд!

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нутгийн баруун хагаст, 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл муудах төлөвтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд!
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нутгийн баруун хагаст, 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл муудах төлөвтэй байна.

Иймд ойрын 2-3 хоногт хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг мөрдөж, болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс шатахууны нөөц, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас зөвлөж байна.

Хуваалцах