“Малчиддаа тусалъя” сайн санааны аяныг зарлалаа
“Малчиддаа тусалъя” сайн санааны аян зохион байгуулах тухай Ховд аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү аян нь өнөөдрөөс эхэлж, ирэх 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Мэдээллийн алба

Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн ихэнх сумд өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй сумдын өрх, иргэдэд туслах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж буй юм байна.
Аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллагууд хамрагдаж сэтгэлийн хандив тусламж үзүүлэх ажээ.
Малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулах юм байна. Иргэд олон нийтийг идэвх санаачилгатай оролцохыг мөн уриалж байна.