Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчин та мал сүргээ эрүүл байлгах нь хэрэглэгчийг аюулгүй хүнсээр хангахад чухал үүрэгтэй

Малчин та мал сүргээ эрүүл байлгах нь хэрэглэгчийг аюулгүй хүнсээр хангахад чухал үүрэгтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчин та мал сүргээ эрүүл байлгах нь хэрэглэгчийг аюулгүй хүнсээр хангахад чухал үүрэгтэй
Малчин та мал сүргээ эрүүл байлгах нь хэрэглэгчийг аюулгүй хүнсээр хангахад чухал үүрэгтэй. Зураг: МҮОНРТ

Малчин та мал сүргээ эрүүл байлгах нь хэрэглэгчийг аюулгүй хүнсээр хангахад чухал үүрэгтэй

1.Таны мал өвдвөл малын эмчид хандан зөвлөгөө авч малын эмчээр малдаа эмчилгээг хийлгэж байх

2. Мал амьтандаа эмчилгээ хийлгэх бүрд /урьдчилан сэргийлэх арга хэмжээ/ эмчилгээг малын эмчээр өрхийн эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглүүлж, зааварчилгаа авч байх

3.Малын эмчийн санал болгосон чанартай зөв хадгалсан, эм бэлдмэл вакциныг малын эмчээр өөрөөр нь малдаа хийлгэж занших

4.Малд хэрэглэсэн эм бэлдмэл, химийн бодисууд тодорхой хугацаанд малын биед хадгалагдан нядалсны дараа мах, махан бүтээгдэхүүн сүүгээр дамжин хүний биед орж харшил , элдэв төрлийн эмгэг үүсгэдэг.

5.Чанартай, баталгаатай эм бэлдмэлийг малдаа хэрэглэснээр мал сүрэг тань эрүүл байж иргэд эрүүл хүнсээр хангагдана.

6. Мал амьтанд зориулсан вакциныг халдварт өвчнөөс хамгаалах зорилгоор хэрэглэдэг тул мал амьтандаа вакцин хийлгэх хэрэгтэй бөгөөд вакциныг зөв хэрэглэх нь хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой

7. Мал амьтныг вакцинжуулснаас хойш 30 хүртэл хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэхийг хориглохыг зөвлөж байна.

Мэдээ бэлтгэсэн:Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанзул

Хуваалцах