Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна

Ховд аймгийн Булган сумын Булган голд халиа үүсэж, таван өрхийн гэр, хашаа усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна
Малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Булган сумын Булган голд халиа үүсэж, таван өрхийн гэр, хашаа усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллалаа.

Таван өрхийн эд хогшил, 21 том хүн, дөрвөн хүүхэд, 1600 толгой малыг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна. Сумын удирдлагууд Булган голын эрэг дагуу эрсдэлтэй газар өвөлжиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хуваалцах