Малчин өрхүүдийн адуунд GPS байршуулжээ
Уг төхөөрөмжийг ашигласнаар иргэд малаа алдахгүй, олон хоног эрлээр явахгүй байх үр өгөөжтэй бөгөөд малын эзэнд тухай бүр мэдээлэл ирж байхаар тохируулжээ.
Мэдээллийн алба

Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Увс аймаг дахь цагдаагийн газраас Их Британи улсад үйлдвэрлэсэн байршил тогтоогч GPS төхөөрөмжийг "Шинэ зууны адуучин" компанитай хамтран Увс аймгийн Сагил сумын хил орчмын бүсэд нутагладаг малчин өрхүүдийн адуунд байршуулах ажлыг зохион байгуулж байна.
Уг төхөөрөмжийг ашигласнаар иргэд малаа алдахгүй, олон хоног эрлээр явахгүй байх үр өгөөжтэй бөгөөд малын эзэнд тухай бүр мэдээлэл ирж байхаар тохируулжээ.


















