“Малчинд ойрхон мал эмнэлгийн жил” болгон зарлажээ
Мал эмнэлгийн ерөнхий газар энэ оныг “Малчинд ойрхон мал эмнэлгийн жил” болгон зарласан байна.
Мэдээллийн алба

Мал эмнэлгийн ерөнхий газар энэ оныг “Малчинд ойрхон мал эмнэлгийн жил” болгон зарласан байна. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн сумдын мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийнхэн анхдугаар зөвлөгөөнөө хийж, энэ онд хийх ажлаа төлөвлөлөө.
“Малчинд ойрхон мал эмнэлгийн жил”-ийн хүрээнд мал, амьтны гаралтай халдварт өвчний гаралт тархалтыг бууруулж, хүн амыг эрүүл хүнсээр хангах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга н.Ганхуяг ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.


















