Малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бүсгүйд дэмжлэг үзүүлнэ
Малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа малчин З.Болормаагийн бизнесийг өргөжүүлэхэд Хэнтий аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба

Малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа малчин З.Болормаагийн бизнесийг өргөжүүлэхэд Хэнтий аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин З.Болормаа хонины ноос, сарлагийн хөөврөөр төрөл бүрийн цамц, дээл хувцас оёж борлуулж, гэрээрээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Түүний ажилтай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцжээ.
Энэхүү бизнесээ өргөжүүлэхэд З.Болормаад 45 сая төгрөгийн өртөгтэй автомат машин шаардлагатай байгаа юм байна. Тиймээс сум хөгжүүлэх сангийн зээл болон аймаг орон нутгаас хамтран санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон байна. Энэ нь өрхийн бизнес эрхлэгчийг дэмжиж байгаа төдийгүй гарч буй бүтээгдэхүүн нь иргэдийн гар дээр илүү хямд үнээр хүрэх нөхцөл бүрдүүлж байгаагаараа давхар ач холбогдолтой гэж үзэж байна.


















