Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчны хотонд галзуу үнэг орж иржээ

Энэ сарын 9-нд Увс аймгийн Наранбулаг сумын малчны хотонд мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг орж иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 9-нд Увс аймгийн Наранбулаг сумын малчны хотонд мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг орж иржээ. Үнэгийг устгаж, дээж авч Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

Иймд арванхоёрдугаар сарын 11-нээс 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Өчигдрийн байдлаар хяналтын нэг цэгт гурван хүн, нэг автомашинтай ажиллаж, гурван өрхийн 850 бог малыг вакцинжуулж хоёр өрхийн 16 ямаа, нэг үнэгний сэг зэмийг булж устган 250 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Он гарсаар хүн, мал, амьтны гоц халдварт өвчин 70, халдварт өвчин 77 удаа бүртгэгджээ. Үүнд боом, шүлхий, хонины цэцэг, мялзан, галзуу зэрэг өвчин багтаж байна.

Хуваалцах