Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газар тус сумын харьяат малчин, 57 настай, эмэгтэй аравдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газар тус сумын харьяат малчин, 57 настай, эмэгтэй аравдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Багийн Засаг дарга Г.Наранбатын ахалсан 16 хүн, 9 автомашинтай малчин А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:30 цагт Хотонт багийн “Оросын шороо” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах