Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малыг дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна

Тиймээс малчдыг малаа малын эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эмчилж байхыг зөвлөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малыг дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна
Малыг дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна. Зураг: МҮОНРТ

Малаа дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна. Сэтгүүлчдэд “Малын бичил биетийн тэсвэржилт”-ийн талаар мэдээлэл өгөхдөө энэ талаар онцоллоо.

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” энэ өдрүүдэд болж байна.

Мөн манай улсад мал эмнэлгийн байгууллагыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойг угтан Мал эмнэлгийн ерөнхий газраас “Малын бичил биетийн тэсвэржилт”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Судалгаагаар нийт малчдын 85 хувь нь малдаа дур мэдэн эм өгдөг гэж гарчээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эмнэлгийн газрын дарга н.Болдбаатар ингэж ярилаа.

Mongolian National Radio · Малыг дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна

Манай улсад зарим ченж махыг муутгахгүйн тулд хориотой эм тариагаар тарьдаг, мөн малынхаа тарга тэвээргийг алдуулахгүйн тулд тарих зэрэг тохиолдол гарч байжээ.

Тиймээс малчдыг малаа малын эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эмчилж байхыг зөвлөж байна.

Хуваалцах