Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Малын эмч нарын практик чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд доктор, профессор Нарияки Нонака уулзалт хийлээ

Япон улсын Хоккайдогийн их сургуулийн Паразитологийн лабораторийн доктор, профессор Нарияки Нонака 2022 оны 10-р сарын 05-ны өдөр ЗӨСҮТ-д зочилж, дэд захирал Б.Амгаланбаяр болон мэргэжилтнүүдтэй уулзаж, байгууллагын үйл ажиллагаа, ЗӨСҮТ-ээс хэрэгжүүлсэн туузан хорхо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Малын эмч нарын практик чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд доктор, профессор Нарияки Нонака уулзалт хийлээ
“Малын эмч нарын практик чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд доктор, профессор Нарияки Нонака уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Япон улсын Хоккайдогийн их сургуулийн Паразитологийн лабораторийн доктор, профессор Нарияки Нонака 2022 оны 10-р сарын 05-ны өдөр ЗӨСҮТ-д зочилж, дэд захирал Б.Амгаланбаяр болон мэргэжилтнүүдтэй уулзаж, байгууллагын үйл ажиллагаа, ЗӨСҮТ-ээс хэрэгжүүлсэн туузан хорхойгоор үүсгэгдэх өвчнүүдийн судалгааны ажлуудын үр дүнгүүдтэй танилцаж, энэ талын цаашдын ажлуудад хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж, цаашид тогтмол хамтран ажиллах, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Профессор Н.Нонака бэтгийн хорхойн жинхэнэ эзэн болох нохойн халдварыг тогтоох Копро эсрэг төрөгч илрүүлэх арга зүй, ДНХ илрүүлэх LAMP шинжилгээний праймеруудыг хөгжүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ. Тэрээр Монгол улсад ЖАЙКА олон улсын байгууллагын “Малын эмч нарын практик чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд ирж, “Taeniid cestodes in dogs and their problems in animal and human health” илтгэлийг Мал эмнэлгийн сургууль дээр тавьсан юм.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах