“Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл хэрэгжинэ
“Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл 2019-2020 онд хэрэгжинэ.
Мэдээллийн алба

“Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл 2019-2020 онд хэрэгжинэ. Энэ төслийг баталгаажсан үүлдэр, омгийн мал бүхий 21 аймагт төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг гүйцэтгүүлж, тайлан мэдээллийг хүлээн авах юм.
“Малын генетик нөөцийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх нь” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад баталгаажсан болон нутагшуулан үржүүлж буй үүлдэр, омгийн малын тоо, ашиг шимийн чиглэл, үржүүлэх бүс байршлыг тодорхойлох, урт болон дунд хугацааны үржил селекцийн бодлогыг боловсруулах, зорилтод зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн төрөлжүүлэн үржүүлэх юм. Энэхүү төслийн нээлтийн сургалтад ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн оролцож үг хэлэв.
Энэхүү сургалтын үеэр “Малын генетик нөөцийн төлөв байдлын талаарх Монгол Улсын эрхзүйн бодлого, Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Малын генетик нөөцийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх нь” илтгэх тавигдсан юм.
Тус сургалтад Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хороо, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Аймаг нийслэлийн Мал үржлийн албаны дарга, эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцож байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















