Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-182 дугаар тушаалаар ХХААХҮЯ-ны дэргэдэх Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны ажиллах журам, хорооны бүрэлдэхүүнийг баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны  хуралдаан боллоо
Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-182 дугаар тушаалаар ХХААХҮЯ-ны дэргэдэх Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны ажиллах журам, хорооны бүрэлдэхүүнийг баталсан.

Зөвлөлдөх хороо нь мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх талаар санал боловсруулах, малын генетик нөөцийг хамгаалах, ашиглах, судлан хөгжүүлэх, тогтвортой ашиглах, сайжруулах, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлд ажиллана. Мөн үүлдэр ашиг шимийн зөвлөлийн үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмж өгөх, малын генетик нөөцийн төлөв байдлын талаар дүгнэлт гаргах, дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнд малын ашиг шимийн чиглэл тус бүрийн мэргэжлийн холбоо, үүлдрийн зөвлөлийн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий 19 гишүүн багтсан бөгөөд хорооны даргаар ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ерөнхий мал зүйч томилогдсон бол нарийн бичгийн даргаар тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна.

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болсон Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хуралдаанаар 2019 онд хэлэлцүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа. Тус хороо энэ онд улсын хэмжээнд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг тоо, төрөл бүрийн үүлдэр омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журам, таван төрлийн малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох ажлын төлөвлөгөө, аргачлалыг тус тус боловсруулж батлуулан, холбогдох шатанд уламжлах ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах