“Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо
Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачлагаар “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Энэ уулзалтын анхаарал татсан сэдэв нь шүлхий байв.
Мэдээллийн алба

Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачлагаар “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Энэ уулзалтын анхаарал татсан сэдэв нь шүлхий байв.
Хэдийгээр өнөөдрийн байдлаар энэ өвчнийг бүрэн хяналтдаа аваад байгаа ч цаашид эрсдэл тохиолдвол Монголын мал аж ахуйн өнөөгийн бодит хөрсөнд яв цав нийцсэн хамгийн сайн бодлого, менежмент юу вэ?
Монголын урдаа барьдаг мэргэжилтнүүд, малын эмч нар, судлаачид, багш нар товлосон цагаа сунган зөвлөлдсөн нэгэн уулзалт өндөрлөв. Удахгүй бүх талын байр суурь, санаа бодол, туршлагыг нэгтгэсэн зөвлөмжийг ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газар гаргахаар боловсруулж байна.


















