Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан эх ямаа хээл хаяж байна

Ховд аймгийн Дөргөн, Чандмань, Дарви сумдад 5-10 см бусад сумдын зарим нутгаар 2-5 см-ийн зузаан цастай байна. Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан зөвхөн Чандмань суманд л гэхэд одоогийн байдлаар 1000 гаруй мал хээл хаяж, малчид бага малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан эх ямаа хээл хаяж байна
Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан эх ямаа хээл хаяж байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Дөргөн, Чандмань, Дарви сумдад 5-10 см бусад сумдын зарим нутгаар 2-5 см-ийн зузаан цастай байна. Малчид бага малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулжээ.

Ховд аймгийн 10 гаруй суманд өвөлжилт хүндхэн байна

Ховд аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3 сая 146,4 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 300 гаруй мянган толгойгоор буюу 8,7 хувиар малын тоо толгой буурсан байна. Энэ нь байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид малаа худалдан борлуулсантай холбоотой юм. Нөгөө талаар малчид бэлчээрийнхээ даацад тохируулан малаа цөөрүүлж эхэлсэн нь малын тоо толгой буурахад нөлөөлжээ.

Одоогоор аймгийн хэмжээнд малын хорогдол хараахан гараагүй байгаа ч цас ихтэй сумдын нутгаар өглөө оройдоо хүйтэн жавартай байгаа нь мал өвөлжилт цаашид хаваржилтын байдалд хүндрэл учирч болзошгүй байна.

Одоогийн байдлаар Чандмань суманд 1000 гаруй мал хээл хаяжээ

Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан ялангуяа эх ямаа хээл хаях явдал гарч байгааг малчид хэлж байна. Одоогийн байдлаар Чандмань суманд 1000 гаруй мал хээл хаяжээ. Сумын удирдлагуудын өгсөн мэдээгээр малчид бага малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулсан байна. Чандмань сумын хувьд 16,8 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай гэсэн тооцоо судалгааг гаргажээ.

Малчдын өөрсдийнх нь бэлтгэсэн өвс хадлан оройтсон бороонд норж харлан чанар байдлаа алдсан, зах зээлд борлуулж байгаа өвс тэжээл өндөр үнэтэй байгаа зэрэг нь малчдын өмнө тулгамдсан асуудал болж байна.

Хуваалцах