Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Малын хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ

Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн хэмээн иргэдээс талархал хүргүүлжээ. Тухайлбал, иргэн Э-ээс Төв аймаг дахь Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайд алдсан малыг нь шуурхай олж, гэмт эт

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ
Малын хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн хэмээн иргэдээс талархал хүргүүлжээ. Тухайлбал, иргэн Э-ээс Төв аймаг дахь Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайд алдсан малыг нь шуурхай олж, гэмт этгээдүүдийг илрүүлсэнд талархал хүргүүлжээ.

Мөн иргэн Э нь өнгөрсөн сарын 20-ны өдөр 29 тооны адуу хулгайд алдахад Төв аймгийн Сэргэлэн сумын малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Баяртогтохоор ахлуулсан алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, 21 адууг нь олж өгсөнд тус тус талархал хүргүүлсэн байна.

Хуваалцах