Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын тэжээлийн үнийг 50 хувиар хөнгөлнө

Орон нутгийн аюулгүй нөөцөд байгаа улаанбуудай болон рапсын таримал ногоон тэжээл, малын ашигт долооц зэргийг нэг бүрийн үнийг 50 хувь хямдруулан малчдад худалдан борлуулах талаар Хэнтий аймгийн Засаг даргын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн дэмжигдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын тэжээлийн үнийг 50 хувиар хөнгөлнө
Малын тэжээлийн үнийг 50 хувиар хөнгөлнө. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн аюулгүй нөөцөд байгаа улаанбуудай болон рапсын таримал ногоон тэжээл, малын ашигт долооц зэргийг нэг бүрийн үнийг 50 хувь хямдруулан малчдад худалдан борлуулах талаар Хэнтий аймгийн Засаг даргын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн дэмжигдлээ.

Ингэснээр улаанбуудайн таримал ногоон тэжээлийг 9000-аас 4500 төгрөг, рапсын таримал ногоон тэжээлийг 8400-аас 4200 төгрөг, тэжээлийн улаан буудайг 23496-аас 11748 төгрөг, ашигт долооцыг 5500-аас 2750 төгрөгийн үнэтэйгээр малчид худалдан авах боломжтой болж байна. Одоо уг асуудлыг Засаг даргын захирамжаар батлах юм байна.

Одоогоор хямдралтай тэжээл авах саналаа ирүүлсэн 11 сум, гурван тосгонд хөнгөлөлтөөр олгож байгаа малын тэжээлийг байршуулах ажил хийгдэж буй бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын "Мал сүргийг эрсдлээс хамгаалах сан"-гаас тээвэрлэлтийн зардлыг гаргаж байна.

Хуваалцах