Малын тоо 71.1 сая болж, өмнөх оноос 5.6 хувиар өслөө
Улсын хэмжээгээр 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 сая (5.6%)-аар өслөө. Үүнээс адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.7 сая (5.3%), үхэр 0.5 сая (9.8%), адуу 0.5 сая (11.5%
Мэдээллийн алба

Улсын хэмжээгээр 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 сая (5.6%)-аар өслөө. Үүнээс адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.7 сая (5.3%), үхэр 0.5 сая (9.8%), адуу 0.5 сая (11.5%), ямаа 1.1 сая (4.2%), тэмээ 16.4 мянга (3.6%)-аар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


















