Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно
ХХААХҮЯ-аас Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд
Мэдээллийн алба

ХХААХҮЯ-аас Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлгийг ХААИС-ийн байранд 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 09:00-12:00 цагийн хооронд зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт төслийг хэрэгжүүлэгч байгууллага ХХААХҮЯ-ны төлөөлөл болон харьяа байгууллага, агентлаг, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бодлого судлалын төв, 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албаны дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


















