Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын үржлийн асуудлыг онцгой анхаарч ажиллана гэв

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын үржлийн асуудлыг онцгой анхаарч ажиллана гэв
Малын үржлийн асуудлыг онцгой анхаарч ажиллана гэв. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Мал эмнэлэг, үржлийн газар үйл ажиллагаа болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн цаг үеийн асуудал болон мал, амьтны гаралтай өвчны эсрэг вакцинжуулалт, хорио цээрийн талаар тодорхой мэдээллийг өгсөн юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мал эмнэлгийн тогтолцоог төрийн бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Харин мал сүргийн үржил, удам угсааг сайжруулах асуудлын хувьд өнгөрсөн хугацаанд орхигдсон. Тиймээс ирэх дөрвөн жилд малын үржлийн асуудлыг онцгой анхаарч ажиллана” гэв. Мөн одоо хийж байгаа ажлаа эрчимжүүлж, дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулан, олон улсын туршлага судлахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах