Малын вакцинжуулалтын тогтолцоог сайжруулах зорилт тавьжээ
Засгийн газар хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг цогцоор нь шинэчилж,
Мэдээллийн алба

Засгийн газар хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг цогцоор нь шинэчилж, бие даасан хувийн хэвшлийн оролцогчид бүхий зах зээл болж төлөвших үйл явцыг дэмжих бодлого баримталж байна.
Мөн хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хот суурин газруудын ойролцоо мах, малын зах нээхийг дэмжих замаар хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ вакцинжуулах ажлыг үр ашигтай зохион байгуулж, вакцинжуулалтын тогтолцоог сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг ингэж ярилаа.
Mongolian National Radio · Малын вакцинжуулалтын тогтолцоог сайжруулах зорилт тавьжээ
Салбарын яам эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж, хөдөө аж ахуйн салбарын бизнесийг илүү бүтээмжтэй хэлбэрт шилжүүлэхэд оновчтой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


















