МАН: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байна гэсэн заалтыг хэвээр үлдээх саналыг дэмжжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна.
Төсвийн тодотголыг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа учраас энэ долоо хоногт багтаан яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй гэж тус бүлэг үзжээ. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд эмэгтэйчүүдийн квотыг анх өргөн барьсан 30 хувиас доошгүй байна гэсэн заалтаар хэвээр үлдээх саналыг дэмжжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярилаа. Дэлгэрэнгүйг сонсгоё.
Mongolian National Radio · МАН эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байна гэсэн заалты хэвээр үлдээх саналыг дэмжжээ


















