Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

МАН-ын дарга М.Энхболд хүчирхийллийн хэргийн хамсаатныг ажилд нь томилсон гэв

Өнгөрөгч есдүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг 24 настай Б гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын дарга М.Энхболд хүчирхийллийн хэргийн хамсаатныг ажилд нь томилсон гэв
МАН-ын дарга М.Энхболд хүчирхийллийн хэргийн хамсаатныг ажилд нь томилсон гэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч есдүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг 24 настай Б гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.

Хохирогч бүсгүй одоо ч эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд УИХ-ын эмэгтэй гишүүд түүнд туслаж байгаа талаар ч мэдээлэл хүргэсэн. Тус хэргийн сэжигтэн Б.Ханбаатар цагдан хорих төвд хоригдож байгаа. Харин хэргийн хамсаатан гэгдэж байсан Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Ариунболдыг буцаан ажилд нь томилсон талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Тэрбээр үүнийг эсэргүүцэж байгаа аж.

Хуваалцах