МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо
Монгол Ардын Намын XXVIII Их хурал үргэлжилж байна. Хурлаар хэлэлцэх асуудлуудын нэг нь МАН-ын даргыг сонгох юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг,
Мэдээллийн алба

Монгол Ардын Намын XXVIII Их хурал үргэлжилж байна. Хурлаар хэлэлцэх асуудлуудын нэг нь МАН-ын даргыг сонгох юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус МАН-ын даргад нэр дэвшүүлсэн. Мөн танхимаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Харин Н.Дэмбэрэл намын даргад нэр дэвшихээс татгалзаж буйгаа илэрхийлэн нэрээ татсан. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөхөөр болсон.
Ийнхүү Монгол Ардын Намын XXVIII Их хурлын 1308 төлөөлөгчийн дунд санал хураалтыг явуулсанаар 63 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо.


















