Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдөхөөр тунаж үлдлээ

МАН-ын XXVII их хурал гурав дах өдрөө үргэлжилж байна. Одоо их хурлын төлөөлөгчид МАН-ыг цаашид хэнд даатган үлдээх вэ гэдгээ шийдэхээр хуралдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдөхөөр тунаж үлдлээ
МАН-ын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдөхөөр тунаж үлдлээ. Зураг: МҮОНРТ

МАН-ын XXVII их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Одоо их хурлын төлөөлөгчид МАН-ыг цаашид хэнд даатган үлдээх вэ гэдгээ шийдэхээр хуралдаж байна.

Их хурлын заалнаас буюу хөдөө орон нутгийн төлөөлөгчид МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дах МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг даргад нэр дэвшүүлсэн.

Харин Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содном гуай “өнөө цагт бүх талаараа шалгуур даах хүн бол М.Энхболд юм” хэмээн УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын нэрийг мөн МАН-ын даргад нэр дэвшүүлээд байна.

Ингээд нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ж.Энхбаяр нар их хурлын нийт төлөөлөгч нартаа итгэл үзүүлэн нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлэн нэрээ татаж авлаа.

МАН-ын шинэ даргын төлөөх гол өрсөлдөөн ийнхүү М.Энхболд, Т.Аюурсайхан нарын хооронд болох нээ. Одоо санал хураах техникийн ажлыг хангахаар хурал зохион байгуулах ажлын хэсэг ажиллаж байна.

Түлхүүр үг:МАН М.Энхболд
Хуваалцах