МАН-ын шинэчлэл НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаагаар үргэлжилнэ
Хэд хоногийн өмнө МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны удирдах зөвлөл хуралдах үеэр тус байгууллагын ерөнхийлөгч Б.Амарсанаа үүрэгт ажлаа өгөх талаар мэдэгдлээ хэмээн эх сурвалжуудад мэдээлж байсан билээ. НАМОХ нь 2011 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бус V чуулганаа хийж
Мэдээллийн алба

Хэд хоногийн өмнө МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны удирдах зөвлөл хуралдах үеэр тус байгууллагын ерөнхийлөгч Б.Амарсанаа үүрэгт ажлаа өгөх талаар мэдэгдлээ хэмээн эх сурвалжуудад мэдээлж байсан билээ.
НАМОХ нь 2011 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бус V чуулганаа хийж, Монголын ардчилсан социалист оюутны холбоо байсныг Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо болгон өөрчилж, удирдлага бүтцээ шинээр томилжээ. НАМОХ-ны дүрмээр бол 4 жилдээ багтааж, удирдлагаа өөрчлөх ёстой хэдий ч намын шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад буй цаг үеийн асуудлуудаас шалтгаалан удирдлагын талаар ярих нөхцөл үүсч болзошгүй юм.
Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн өмнөхөн Б.Амарсанаа ерөнхийлөгч “Монголын үнэн” сонинд ярилцлага өгөхдөө “Ер нь бидний хийсэн ажил удахгүй болох Говь-Алтай аймгийн дахин сонгуулиар батлагдах байх. Энэ сонгуульд бид сонгогчдоос ямар санал авч чадах вэ гэдэг нь их чухал” хэмээн өгүүлж байсан билээ. Тэгвэл Говь-Алтай аймгийн дахин сонгуулийн үр дүн ямархуу гарсныг та бид бэлхнээ мэдэж байгаа. Иймд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цухалзаад байсан Б.Амарсанаа ерөнхийлөгчийн ажлаа өгөх талаарх мэдэгдэл нэлээн бодитой зүйл болж магадгүй нь. Тэгээд ч МАН-ын нийт гишүүдийн бүтэц бүрэлдэхүүн илт залуужиж буй орчин үед энэхүү намын хамгийн залуу байгууллага гэгдэх НАМОХ-ны удирдагч нь 1973 онд төрсөн, 40 гаруй насны хүн байх нь тийм ч зохимжтой менежмент биш мэт харагдаж байна.
Ямарваа нэгэн сонгуулийн дараа гарсан үр дүнтэй холбогдуулан улс төрийн намууд өөрсдөдөө дүн шинжилгээ хийн, цаашдын ажил үйлстээ өөрчлөлт, шинэчлэлт хийх алхмуудыг тодорхойлдог. Энэ ч үүднээс авч үзвэл, НАМОХ-ны удирдлагын асуудлыг хэлэлцэх нь зүйд нийцсэн үйлдэл болно хэмээн үзэж болох юм.


















