Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай архитекторууд Сингапурын туршлагыг судлаж байна

Сингапур улсын хотууд хүн амьдрах хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хотын зөв төлөвлөлт, сайн засаглалтай холбоотой гэж Сингапурын парламентийн гишүүн, “Амьдрах таатай хотууд” төвийн хүндэт зөвлөх Ма Бау Тан хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай архитекторууд Сингапурын туршлагыг судлаж байна
Манай архитекторууд Сингапурын туршлагыг судлаж байна. Зураг: МҮОНРТ

Сингапур улсын хотууд хүн амьдрах хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хотын зөв төлөвлөлт, сайн засаглалтай холбоотой гэж Сингапурын парламентийн гишүүн, “Амьдрах таатай хотууд” төвийн хүндэт зөвлөх Ма Бау Тан хэллээ.

Өнөөдөр болж байгаа “Хот төлөвлөлт ба Сингапур улсын туршлага” сэдэвт семинарт Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд, 21 аймгийн архитекторууд оролцож байна.

Манай улсын хүн амын 70 орчим хувь нь хот сууринд амьдардаг. Гэвч хүн амын цэвэр усан хангамжаас эхлээд амьдрах таатай орчин төдийлөн бүрдээгүй. Тиймээс аймгийн төвүүдээ Сингапурын жишгээр хөгжүүлэх боломжийг судлаж байгаагаа БХБ-ын сайд Ц.Баярсайхан хэлсэн. Тийм боломж байгаа гэдгийг Монгол Улсаас Сингапур улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хэллээ. Ингээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг сонсгоё.

Түлхүүр үг:сингапур
Хуваалцах