Манай мэргэжилтнүүд эко технологи зохион бүтээлээ
Арьс, ширний үйлдвэрийн бохир ус, элдэв химийн бодисыг хүн байгальд сөрөг нөлөөлөлгүй болгох шинэ технологийг манай мэргэжилтнүүд бий болголоо.
Мэдээллийн алба

Арьс, ширний үйлдвэрийн бохир ус, элдэв химийн бодисыг хүн байгальд сөрөг нөлөөлөлгүй болгох шинэ технологийг манай мэргэжилтнүүд бий болголоо.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгээс энэ ажлын туршилтыг холбогдох яамдын тусламжтай явуулахад амжилттай болжээ.
Энэ эко технологийг ашигласнаар арьс, ширний үйлдвэрүүд дотоод орчин болон ус, хөрс бохирдуулахгүй болно гэж Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн, доктор Ю.Дашбал хэллээ.
Уг технологийг манай эрдэмтэн судлаачид олон улсын туршлагаас судалж өөрийн орны онцлогт тохируулан буулгажээ.
Одоогоор манайд арьс, шир боловсруулдаг 30 орчим үйлдвэр байдаг. Эдгээрт уг эко технологийг нэвтрүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


















