Манай улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлтийг бууруулна
Манай улс Зүүн өмнөд Азийн бүсийн орнууд дотроо хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөрт ордог. Ялангуяа элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нийт хавдрын өвчлөлийн
Мэдээллийн алба

Манай улс Зүүн өмнөд Азийн бүсийн орнууд дотроо хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөрт ордог. Ялангуяа элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нийт хавдрын өвчлөлийн 70 хувийг дангаараа эзэлж байна. Хавдартай гэж оношлогдож байгаа 100 хүн тутмаас 80 нь хожуу буюу эмчлэгдэх боломжгүй үедээ илэрч, 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацааны дараа амь насаа алдаж байна.
Иймд манай улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулна гэсэн зорилт тавиад байна. Ингэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Та бүхэнд “Хавдар судлалын тулгамдсан асуудлууд-2018” Эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн мэдээллийг одоо сонсгоё.


















