Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс 3-4 оронд чацарганы шүүс, тос экспортлож байна

Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр “Монголын уул уурхайн бус бүтээгдэхүүний үндэсний экспортын стратеги” баримт бичгийг боловсруулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс 3-4 оронд чацарганы шүүс, тос экспортлож байна
Манай улс 3-4 оронд чацарганы шүүс, тос экспортлож байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр “Монголын уул уурхайн бус бүтээгдэхүүний үндэсний экспортын стратеги” баримт бичгийг боловсруулж байна.

Олон улсын худалдааны төв эхний ээлжинд самар, чацаргана, биологийн бусад олон төрлийн ургамал гэсэн бүлгийг сонгон авч салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна.

Дээрх бүтээгдэхүүнийг Европын холбоо болон бусад орны зах зээлд гаргахад тулгамддаг бэрхшээл тэдгээрийг арилгах, санхүүжилт, техникийн боломж, түүхий эдийн нөөц зэрэг олон талаас нь судлан, хамтран ажиллаж байна гэж Монголын жимс, жимсгэний холбооны тэргүүн н.Насанжаргал ярилаа.

Mongolian National Radio · Манай улс 3-4 оронд чацарганы шүүс, тос экспортлож байна

Манай улс 3-4 оронд чацарганы шүүс, тос экспортлож байна. Улсын хэмжээнд долоон мянгаад га-д жимс жимсгэнэ тариалж байгаагийн 90 гаруй хувь нь чацаргана байна.

Хуваалцах