Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс “Дэлхийн сүүний өдөр”-ийг анх удаа тэмдэглэж байна

“Дэлхийн сүүний өдөр”-ийг анх удаа “Эх орны сүү-Эрүүл хүнс амьдралын баталгаа” уриан дор төв талбайд тэмдэглэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс “Дэлхийн сүүний өдөр”-ийг анх удаа тэмдэглэж байна
Манай улс “Дэлхийн сүүний өдөр”-ийг анх удаа тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн сүүний өдөр”-ийг анх удаа “Эх орны сүү-Эрүүл хүнс амьдралын баталгаа” уриан дор төв талбайд тэмдэглэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор энэ өдрийг зохион байгуулж байгаа юм.

Монголчууд сүүг цай сүлэх, цагаан идээ боловсруулахад хэрэглэж ирсэн. Тэгвэл сүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа учраас өдөр тутамдаа цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон төрлөөр хэрэглэх хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Ялангуяа хүүхдийн сүүний хэрэглээг нэмэх нь чухал байгаа юм. Энэ талаар Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал ингэж ярилаа.

Хуваалцах