Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс дөрвөн жилийн дараа эрчим хүчний хараат байдлаас гарна гэв

Өнгөрөгч 2014 онд манай дулааны цахилгаан станцууд нийт таван мянга 392 сая киловатт цаг цахилгаан үйлдвэрлэж, импортоор нэг мянга 396 сая киловатт цахилгаан эрчим хүч худалдан авсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс дөрвөн жилийн дараа эрчим хүчний хараат байдлаас гарна гэв
Манай улс дөрвөн жилийн дараа эрчим хүчний хараат байдлаас гарна гэв. Зураг: МҮОНРТ

Манай улс дөрвөн жилийн дараа эрчим хүчний хараат байдлаас гарна гэдгийг албаны хүн хэлж байна. Өнгөрөгч 2014 онд манай дулааны цахилгаан станцууд нийт таван мянга 392 сая киловатт цаг цахилгаан үйлдвэрлэж, импортоор нэг мянга 396 сая киловатт цахилгаан эрчим хүч худалдан авсан байна. Тодруулбал цахилгаан эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 79 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг БНХАУ болон ОХУ-аас импортоор авчээ. Тэгвэл ойрын дөрвөн жилдээ энэ хараат байдлаасаа гарч чадахгүй гэж Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар ярьж байна.

Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсч байгаа бөгөөд цаашид ч гэсэн эрчим хүчний эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс эрчим хүчний томоохон эх үүсвэр бий болгох төслүүдийг хурдан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай ажээ.

Хуваалцах