Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс энэ онд 5.12 сая баррель газрын тос олборлоод байна

Монгол Улс 2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар 5.12 сая баррель (694 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 63.19 хувьтай явж байгаа бол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс энэ онд 5.12 сая баррель газрын тос олборлоод байна
Манай улс энэ онд 5.12 сая баррель газрын тос олборлоод байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс 2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар 5.12 сая баррель (694 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 63.19 хувьтай явж байгаа бол 4.83 сая баррель (655 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 59.57 хувьттай байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөвт 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлж 79 хувийн гүйцэтгэлтэй байна.

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 88, Аи-92 автобензин 26, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна. Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1841 төгрөг, Аи-92 автобензин 1979 төгрөг, Аи-95 автобензин 2216 төгрөг, дизелийн түлш 2311 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа юм.

Хуваалцах