Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс мэргэжлийн боловсон хүчний хомсдолд оржээ

Манай улсад албан бус тоогоор мянга гаруй мэргэжил байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс мэргэжлийн боловсон хүчний хомсдолд оржээ
Манай улс мэргэжлийн боловсон хүчний хомсдолд оржээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад албан бус тоогоор мянга гаруй мэргэжил байна. Гэвч иргэдэд энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас зарим хүүхэд өөрсдийн сонирхсон, хийж чадах мэргэжлээрээ суралцаж чадахгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүдийн дунд хүүхдээ их, дээд сургуульд сургавал ажилтай, орлоготой болно гэсэн буруу ойлголт их байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүүхдээ сургавал ирээдүйд хар бор ажил хийхээр төсөөлж байгаа нь хэтдээ их, дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Ингэж дээд боловсрол руу хошуурснаас манай улс хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтаа авч явах мэргэжлийн боловсон хүчингүй болоод байна. Өөрөөр хэлбэл, гадны мэргэжилтэн, боловсон хүчинг ашиглах хэмжээнд хүрээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хөдөлмөрийн сайдын зөвлөх Д.Бямбаа ингэж ярилаа.

Хуваалцах