Манай улсад уул уурхайн хууль эрх зүйн орчин тааруу байна
“Монгол, Орос, АНУ гурван орны байгаль орчныг хамгаалах солилцооны хөтөлбөр”-ийн мэргэжилтнүүд манай улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.Тэд солилцооны хөтөлбөрийнхээ хүрээнд манай улсад уул уурхайн нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин тааруу байгааг онцолсон бөгө
Мэдээллийн алба

“Монгол, Орос, АНУ гурван орны байгаль орчныг хамгаалах солилцооны хөтөлбөр”-ийн мэргэжилтнүүд манай улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.Тэд солилцооны хөтөлбөрийнхээ хүрээнд манай улсад уул уурхайн нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин тааруу байгааг онцолсон бөгөөд “Рио тинто”-ийн “Оюутолгой” төсөлд шүүмжлэлтэй хандсан байна.
Дээрх хөтөлбөрт манай талаас “Иргэний боловсрол төв” болон Монгол улсын байгаль орчны иргэний зөвлөл, Оросын талаас Буриадын байгалийн бүс дэх асуудал хариуцсан олон улсын байгууллага, АНУ-ын Баруун өмнөд мужийн судалгааны төв хамтран оролцсон юм.
Солилцооны хөтөлбөрийнхөө хүрээнд Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээний уурхайн нөхөн сэргээлт, Сэлэнгэ аймагт “Болд төмөр Ерөө гол” компанийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг сонирхон үнэлэлт дүгнэлт өгсөн аж.
Улмаар цаашид хийх ёстой зүйлийнх талаар хамтран ярилцсан бөгөөд манай улсын уул уурхайн компанудын нөхөн сэргээлтэд хангалттай бус байна гэжээ.
Дээрх хөтөлбөр нэг улсад 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилдэг бөгөөд оны сүүлчээр АНУ-д нэгдсэн уулзалтыг зохион байгуулах юм байна.


















