Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын 113 иргэн БНХАУ-д ял эдэлж байна

Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын 113 иргэн БНХАУ-д ял эдэлж байна
Манай улсын 113 иргэн БНХАУ-д ял эдэлж байна. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийг танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж байна.

2018 оны 10 дугаар сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байгаа бөгөөд тэдгээр иргэдийн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлтийг Хэлэлцэн тохиролцогч талууд харгалзан үзсэнээр эх орондоо шилжин ирж, гэр бүлдээ ойр орчинд хорих ял эдлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тэдний ар гэрийнхнийг нь сэтгэл санаа, эд материалын хувьд дэмжих зорилготой аж.

Хуваалцах