Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын эрдэмтэд ямааны сүүгээр хуурай сүү хийжээ

Өнөөдөр шинжлэх ухааны ажилчдын өдөр.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын эрдэмтэд ямааны сүүгээр хуурай сүү хийжээ
Манай улсын эрдэмтэд ямааны сүүгээр хуурай сүү хийжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр шинжлэх ухааны ажилчдын өдөр. Энэ өдөрт зориулж, ШУА-ийн харьяа байгууллагууд, Их дээд сургууль, гарааны компаниуд хамтарч үзэсгэлэнг гаргажээ. Монгол эрдэмтдийн бүтээлийг сурталчлах, зах зээлд гаргах зорилгоор энэ үзэсгэлэн жил бүр зохион байгуулдаг. Үзэсгэлэнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүн тавигдсан байна. Тухайлбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн “Гарааны технологийн Инкубатор” компани ямааны сүүгээр хуурай сүү хийж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ. Энэ бүтээгдэхүүнийг хийхдээ намрын сүүг сонгосон байна. Учир нь намар мал тарга хүчээ гүйцэт авснаас гадна ургамал бүрэн боловсорсон байдаг аж.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнийг харахад манай эрдэмтэд байгаль болон малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр түвшинд боловсруулж чаддаг болжээ. Харин үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжүүлж, зах зээлд гаргах менежмент үгүйлэгдэж байна. Тухайлбал, олон төрлийн ургамал идэж байгаа бэлчээрийн малд хүний биед тустай бүх л төрлийн уураг, тэжээл агуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл хүнсийг манай улсад үйлдвэрлэх боломж байна. Үүнийг дэлхийд сурталчилж таниулах нь чухал байгааг эрдэмтэд, судлаачид хэлдэг юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах