Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын их эмч нарын 29.7 хувийг 20-29 насны эмч нар эзэлж байна

3 сарын 30-нд Олон улсын эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Залуучуудын эрүүл мэндийн корпорациас "Алтан гарт эмч-Шилдэг залуу" шалгаруулах ёслолыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын их эмч нарын 29.7 хувийг 20-29 насны эмч нар эзэлж байна
Манай улсын их эмч нарын 29.7 хувийг 20-29 насны эмч нар эзэлж байна. Зураг: МҮОНРТ

3 сарын 30-нд Олон улсын эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Залуучуудын эрүүл мэндийн корпорациас "Алтан гарт эмч-Шилдэг залуу" шалгаруулах ёслолыг зохион байгууллаа. Манай улсын их эмч нарын 29.7 хувийг 20-29 насны эмч нар, 30.2 хувийг 30-39 насны залуу эмч нар эзэлж байна. Тиймээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрт эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа шилдэг залуу эмч нар урамшуулан шагнажээ.

“Алтан гарт эмч – Шилдэг 100 залуу” шалгаруулах ёслолын ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм. Цаашдаа ч эрүүл мэндийн салбарт тангараг өргөн, үнэнч шударгаар ажиллаж буй залуучууддаа урам өгөх үүднээс энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

Хуваалцах