Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын хүн амын дунд цус ойртолт түгээмэл байгааг тогтоожээ

Өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн ах, дүү нартайгаа гэр бүл болсноос үүдсэн цус ойртолт манай улсын хүн амын дунд их байна гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын хүн амын дунд цус ойртолт түгээмэл байгааг тогтоожээ
Манай улсын хүн амын дунд цус ойртолт түгээмэл байгааг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн ах, дүү нартайгаа гэр бүл болсноос үүдсэн цус ойртолт манай улсын хүн амын дунд их байна гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Тиймээс хүн ам нэг дор бөөгнөрөн суурьшсан байдлыг тэлж, хүн ам сийрэг бүс нутаг руу тараан байршуулах төрийн бодлого, мөн иргэдийг ургийн бичиг хөтөлж сургах зайлшгүй шаардлага байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ажилтан, судлаач доктор н.Энхтуяа хэлж байна.

Цус ойртолтын үед хөдөө, хот гэлтгүй төрөлхийн согог, гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд төрөх, хүн амын дундах биеийн хэмжээ давжаарах шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг нь манай улсад аль хэдийнэ илэрч, аюултaй хэмжээнд хүрчихээд байгааг тэрбээр нэмж хэллээ.

Хуваалцах