Манай улсын насанд хүрэгчдийн 40 хувь нь даралт ихсэх өвчинтэй байна
Манай улсын насанд хүрэгчдийн 40 хувь, 65-аас дээш насныхны 60 хувь нь цусны даралт ихсэх өвчинтэй байна.
Мэдээллийн алба

Манай улсын насанд хүрэгчдийн 40 хувь, 65-аас дээш насныхны 60 хувь нь цусны даралт ихсэх өвчинтэй байна.
Монгол Улсын хүн амын өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл. Үүн дотроо цусны даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан тархины цус харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл, нас баралт өндөр байна.
Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин 18-20 насныханд ч тохиолдож байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч н.Нарантуяагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Манай улсын насанд хүрэгчдийн 40 хувь нь даралт ихсэх өвчинтэй байна
Цусны даралтыг хянахын тулд эрүүл хооллож, давс бага хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх зэргээр амьдралын зөв хэв маягтай болох хэрэгтэй гэлээ.


















