Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна

Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна. Энэ их урсгалыг ажлын байраар хангах, цалин орлоготой байлгах нь төрийн үүрэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна
Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна. Зураг: МҮОНРТ

Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна. Энэ их урсгалыг ажлын байраар хангах, цалин орлоготой байлгах нь төрийн үүрэг. Гэвч өнөөдөр боловсруулах гэхээс илүүтэй баялгаа түүхийгээр нь гаргаж ашиг олох, нэг салбар, бүтээгдэхүүнээс хэт хамааралтай гээд олон таагүй үзүүлэлт бий. Түүнчлэн халамжийн бодлого хавтгайрч, иргэдийн дийлэнх бэлэнчлэх, ажил хийх сонирхолгүй болжээ. Энэ бүгд явж явж авлига газар авсныг илтгэдэг гэж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат хэлсэн юм.

Mongolian National Radio · Манай улсын нийт хүн амын 900 гаруй мянга нь ядуу амьдарч байна

Авлига газар авсан, түүнийгээ ялж чадаагүй улс орны эдийн засгийн чадамж тааруу, иргэд нь ядууралтай нүүр тулсан нийтлэг дүр зураг ажиглагддаг болохыг олон улсын байгууллага зарласан байдаг гэж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат нэмж хэлсэн юм.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр хоёр оноогоор ухарч 33 оноотой, дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдээд байна.

Хуваалцах