Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Манай улсын цагийн эталоны нарийвчлал дэлхийн жишигт хүрлээ

Манай улс Бүгд Найрамдах Чех улсын засгийн газар хоорондын байгуулагдсан хэлэлцээрийн төсөл хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос эхлэн Чех улсын Стандарт, Хэмжил зүйн Сорилтын Хүрээлэн болон Фотоник электроникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд өндөр ач холбогдол өгөн ажилласаар иржээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын цагийн эталоны нарийвчлал дэлхийн жишигт хүрлээ
Манай улсын цагийн эталоны нарийвчлал дэлхийн жишигт хүрлээ. Зураг: МҮОНРТ

Манай улс Бүгд Найрамдах Чех улсын засгийн газар хоорондын байгуулагдсан хэлэлцээрийн төсөл хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос эхлэн Чех улсын Стандарт, Хэмжил зүйн Сорилтын Хүрээлэн болон Фотоник электроникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд өндөр ач холбогдол өгөн ажилласаар иржээ. Уг төслийн хүрээнд АНУ, Европын стандартад нийцсэн цагийн эталоны хэмжлийн төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лаборатори амжилттай байгуулан манай улсын Стандартчилал Хэмжилзүйн газарт хүлээлгэн өгчээ.

Тус эталон лаборатори нь улсын хэмжээнд цаг, давтамжийн нэгж, үндэсний цагийн хуваарийг гаргах, хадгалах, хэрэглэгчдэд дамжуулах, цагийн дохиог хиймэл дагуулаас хүлээн авах 24 цагийн байнгын ажиллагаатай, мөн тухайн хэмжлийн төрлөөр хяналт шалгалт явуулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж ажилладаг аж.

Цаг давтамжийн эталоныг шинэчилснээр улсын цагийн хуваарийн нарийвчлал дээшилж 10 Мигагерц болон 5 Мигагерцийн давтамжийн эталон гаргах бүрэн боломжтой болох ба олон улсын цагийн хуваарь UTC-г гаргахад Монгол Улс хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэхээс гадна эталоны хэвийн найдвартай ажиллагааг хангах цаг, давтамжийн хэмжлээр олон улсны түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, өмчийн бүх хэвшлийн байгуулагуудад үндэснийхээ эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулсан хэмжүүр, хэмжих хэрэгслээр хэрэглэгчдэд үйлчлэх нөхцөл бүрдэж байгаа ажээ.

Хуваалцах