Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай өсвөрийн аэробикчид тивийн хошой аварга боллоо

ШУТИС-ийн баг тамирчид аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, хошой аварга боллоо. Аэробик, гимнастикийн тивийн АШТ Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо энэ сарын 09-нөөс 14-ний өдрүүдэд боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай өсвөрийн аэробикчид тивийн хошой аварга боллоо
Манай өсвөрийн аэробикчид тивийн хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

ШУТИС-ийн баг тамирчид аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, хошой аварга боллоо. Аэробик, гимнастикийн тивийн АШТ Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо энэ сарын 09-нөөс 14-ний өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Хятад, БНСУ, Япон, Тайланд, БНХАУ-Хонг Конг, Иран, Вьетнам, Камбож, Монгол, Австрали зэрэг 10 улсын 250 гаруй тамирчид 12-14, 15-17, 18-аас дээш насны ангилалд хүч сорьсон юм.

Манай улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ. "Степ аэробик"-ийн төрөлд С.Энхтуяагаар ахлуулсан, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга болсон. Мөнгөн медалийг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС, ХААИС-ийн хамтарсан баг тамирчид Бүжгийн аэробикийн төрөлд тус тус хүртлээ. Мөн тэмцээнд Олон улсын шүүгч Г.Ерөөлбат, Ч.Отгонцэцэг, Б.Оюун нар шүүгчээр ажиллажээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон бөгөөд багийнхныг Орхон аймгийн гимнастикийн холбооны тэргүүн, МГХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Ариунаа ахалсан байна.

Хуваалцах