Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мандал, Цэнхэрмандал суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа), Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчинтэй тэмцэх зааврийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мандал, Цэнхэрмандал суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
Мандал, Цэнхэрмандал суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа), Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчинтэй тэмцэх зааврийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

1. Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) суманд 2017 оны 11 сарын 18-ны өдөр шүлхий өвчин оношлогдон, 123 өрхийн 1344 толгой үхэр өвчилж, устгалд хамруулан, хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мандал сумын хэмжээнд 29526 мал, амьтанг эхний болон давтан вакцинжуулалтад хамруулж дууссан байна. 2017 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш шинээр өвчилөл гарсан өрх бүртгэгдээгүй байна.

2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүлхий өвчин Нийслэлийн Багануур дүүргийн малчны үхэрт оношлогдсон. Нийт 1 өрхийн 69 үхэр устгалд хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. 2017 оны 12 сарын 02-ны өдрөөс хойш мал өвчлөөгүй байна.

ХХААХҮЯ-ны зүгээс Малын хяналтын тооллогыг Өмнөговь, Дорноговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай аймагт хийхээр 4 ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Хуваалцах