Мандалговь хотод 101 зорчигч саатаад байна
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн таван автобус, 101 зорчигч Мандалговь хотод саатаж байна.
Мэдээллийн алба

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн таван автобус, 101 зорчигч Мандалговь хотод саатаж байна. Улаанбаатар- Даланзадгадын чиглэлийн хоёр, Тавантолгой-Улаанбаатар чиглэлийн хоёр, Улаанбаатар-Эрдэнэдалай чиглэлийн нэг автобусыг цаг агаарын нөхцөл сайжиртал саатуулж, зорчигчдыг зочид буудалд байрлуулжээ.
Авто тээврийн төвөөс зорчигчдын хоол, ундыг байрлуулсан буудалд нь хүргэж өгч ажиллаж байна. Буудал, болон хоолны зардал нь иргэдээс гарахгүй тухайн тээвэрлэгч компаний эрсдлийн сан, зорчигчдын амь насны даатгалаас гарах юм. Зам тээврийн Сайдын тушаалын дагуу Мандалговиос гадагш чиглэсэн авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас эргүүл гарч ажиллаж байна.



















