Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мангирт” төсөл хэрэгжүүлнэ

Дэлхийн 37 оронтой хамтран ажилладаг "Гүүд нэйборс" олон улсын ТББ нь байгуулагдаад 27 жил болж буй юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мангирт” төсөл хэрэгжүүлнэ
“Мангирт” төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 37 оронтой хамтран ажилладаг "Гүүд нэйборс" олон улсын ТББ нь байгуулагдаад 27 жил болж буй юм байна. Тус байгууллага нь хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улстай 12 дахь жилдээ хамтран ажиллаж хүүхэд залууст чиглэсэн ажлыг явуулж байна.

Энэхүү байгууллага нь хөдөө орон нутгаас анх удаа Дархан-Уул аймгийг сонгож хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд Дархан сумын 5, 6, 15 дугаар багт "Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр"-/ХИТХ/-т суурилан явагдах “Мангирт” орон нутгийн хөгжлийн урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжих юм байна.

Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр өрхийн орлого нэмэгдэж, хүүхэд хамгааллын асуудал сайжирч, боловсролын хүртээмж нэмэгдэж, эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангагдах, баталгаат ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар тогтвортой хангагдаж, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирч, иргэдэд үр шимээ өгсөн үр дүнтэй ажил болно гэж талууд үзэж байна. Дашрамд сонирхуулахад, Дархан-Уул аймаг 104 мянга гаруй хүн амтай бөгөөд үүний 62.5 хувийг хүүхэд, залуус эзэлдэг байна.

Хуваалцах