Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансууруулах бодис хадгалсан, тээвэрлэсэн дөрвөн бүлгийг илрүүлэв

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, зарж борлуулсан, хадгалсан, тээвэрлэсэн дөрвөн бүлэг, 19 этгээдийг дайчлан баривчилжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодис хадгалсан, тээвэрлэсэн дөрвөн бүлгийг илрүүлэв
Мансууруулах бодис хадгалсан, тээвэрлэсэн дөрвөн бүлгийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн тохиолдол гарч цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, зарж борлуулсан, хадгалсан, тээвэрлэсэн дөрвөн бүлэг, 19 этгээдийг дайчлан баривчилжээ. Түүнчлэн дээрх этгээдүүдийг баривчилгааны үеэр хураан авсан эд мөрийн баримтуудын хамт харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд хүлээлгэн өгч ажилласан байна.

Хуваалцах