Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мансууруулах бодис хэрэглэсэн 20-22 насны гурван залууг саатуулав

Он гарснаас хойш хар тамхитай холбоотой хэрэг тасралтгүй гарсаар байна. Тодруулбал, хамгийн сүүлд л гэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 20-22 насны гурван залуу мансууруулах бодис хэрэглэсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мансууруулах бодис хэрэглэсэн 20-22 насны гурван залууг саатуулав
Мансууруулах бодис хэрэглэсэн 20-22 насны гурван залууг саатуулав. Зураг: МҮОНРТ

Он гарснаас хойш хар тамхитай холбоотой хэрэг тасралтгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 20-22 насны гурван эрэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 8-нд 20:30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ийн тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд дээрх этгээдүүд мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоосон.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай Н, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай Б, Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай 22 настай Х нар байжээ. Хэргийн газраас тэдний хэрэглэж байсан эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэж, шинжээч томилон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дашрамд дуулгахад, Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй бөгөөд насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуус аж.

Хуваалцах